2.05.2007

Өнөөдөр бол Super Bowl Sunday! Go Chicago Bears!

NFL буюу Yндэсний хөл бөмбөгийн лигийн (National Football League) дуулиант аваргын цом Super Bowl-ын төлөөх Chicago Bears, Indianapolis Colts - багуудын халз тулаан, супeр тоглолт өнөөдөр Маяамигийн Dolphin Stadium – д (EST) - зvvн эргийн цагаар 6 цаг 25 минутад эхэлнэ. (Чикагогийн цагаар 5:25pm)

Тоглолт Америкийн vндэсний гол телевизийн сувгууд, спортын сувгуудаар шууд дамжуулагдах бөгөөд жилээс жилд Super Bowl-ийн тэмцээн хамгийн олон сая vзэгчдийг телевизийн өмнө суулгадагаараа рeкoрд эвддэг. Улс орон даяар зөвхөн америкт л vндэстний спорт болж хөгжсөн American Football- ын улаан фэнvvдийн сэтгэл догдолж ухаан санаа нь "орон гаран" байгаа нь мэдээж. Тэгвэл Чикагочууд, Индианачуудын сэтгэл санаа бvр их "орон гаран" байх шиг. Чикагочууд 1986 онд болсон Super Bowl-ooс хойш энэ алтан мөчийг 21 жил хvлээсэн нь дэндvv урт удаан хугацаа гэмээр. Гэтэл Индианпoлисынхны хvлээсэн 37 жилтэй харьцуулбал арай л гайгvй.

Энэ жилийн тоглолт жил жилийнхээс бvр ч онцгой шуугиан дэгдээж буй юм. Хоёр багийн дасгалжуулагч Lovie Smith (Chicago), Tony Dungy ( Indianapolis) нар нь NFL -ийн аваргын тоглолтод багаа авчирч буй хамгийн анхны Африкын Америк head coach буюу хар арьстан ерєнхий дасгалжуулагч нар юм. Бvр хоюул хоюулаа анхны ерєнхий дасгалжуулагч болж буй нь гайхамшиг. Dungy нь ерєнхий дасгалжуулагч болохын тул 10 жил ажилласан бєгєєд, сонирхолтой нь Chicago Bears – ийн дасгалжуулагч Lovie Smith-ийг анх NFL - д ажилд авсан байсан буянтай хvн юм. Smith нь Tony Dungy-iig одоо болтол багшаа гэж хvндэлж явдаг, маш ойр дотны анд найз нар юм.

Super Bowl- ын тоглолтын дундуур явдаг телевизийн сурталчилгаа хамгийн vнэтэйд тооцогддог. 2006 онд болсон Супер Боулын vеэр Budweiser пивоний 30 секундийн реклам 2.5 сая доллараар vнэлэгдэж байжээ. Энэ жилийн тоглолтыг стадиумд амьдаар vзэх билет нь хэдэн мянгаас хэдэн зуун мянгаар vнэлэгдсэн байна.

Chicago Bulls -ын гайхамшигт он жилvvдийн дараа харьцангуй нам жим байсан Чикаго хотын төв 2005 онд алдарт бэйсбoлийн Chicago Sox багийн 1917 оноос хойш авч чадаагvй байсан аваргын цомыг 2005 онд 88 жилийн дараа авсны дараа дахин нэг доргиж байсан билээ. Ийнхvv сvvлийн хэдэн жил Чикагогийн спортын багууд жил дараалан амжилт vзvvлсээр байна.

1 comment:

Tsogoo said...

Bears hojigdchihdog ni mia yumaa. Daraa jil ter Grossmaniig halah baihaa daa