5.17.2007

Спорт -> Шинэ санаа -> Бух Булгиулах

Энэ өдрийн мэнд! Доорх бичлэгийг Цахим Өртөөнд явуулсан имэйлээсээ хуулж тавьлаа. Энэ санааг дэмжих, хамтран ажиллах хүмүүс зохиогч Р.Цогбаяр гуайн имэйлээр харьцах эсвэл энэ блогт санал сэтгэгдлээ үлдээнэ үү.
==========================
Гарчиг: Sport - shine sanaa - Buh bulgiulah! - Sanaa onoogoo huvaaltsana uu!
Бичсэн : D.Sainbayar
Огноо: Mon, 14 May 2007 22:33:28 -050

Sain baitsgaana uu,

Bagiin mini naiziin aav negen mash sonirholtoi sanaa olsnoo ta buhentei huvaaltsahiig hussen yum. Tsogbayar guain uguulsneer Mongol huvguud Aralyin Yapond undesniih ni sport boloh Sumo barildaanaar gyalalzsan amjilt uzuulj baigaagiin adil Mongolchuud bid Amerikiin, Spainii undesnii sportoor amjilt uzuulj boloh yum baina. Gehdee ene bol American Football, American baseball bish, harin bull-riding buyuu rodeo!!!

Herev Unicode-oor ilgeegdsen ene ilgeemjiin font tanigdahgui bol: http://dayarmongol.origo.mn/index.php?option=com_content&task=view&id=947&Itemid=45 oos orj unshaarai.

Ta bugd ene hunii sanaag demjij, sanaa onoo, shuumjee chuluutei soliltsoj, tsahim suljeegeer heleltsehiin hamt tsog5506@yahoo.com oor holboo barina uu.
Anhaaral tavisand bayarlalaa.
GH,
Sainbayar


Хүмүүсээ спортын шинэ төрөл хөгжүүлэх санал байна!

Жирийн биеийн тамирын багш би энд ажиллаж амьдарч байх хугацаандаа Монгол хүн "Америкийн үндэсний" гэж яригддаг спортууд дотроос ямар спортод амжилт гаргаж болох талаар нилээд хугацаанд бодож, харьцуулж, судалж үзээд ерөөсөө эндэхийн ковбойчуудын бух булгиулдаг төрөлд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч "Хангал булгиулсан монгол эр"-ээр дэлхий дутаж байгааг мэдэрлээ. (Бусад төрөлд нилээд цаг хугацаа зарцуулж байж амжилт үзүүлэх магадлалтай) Ингээд энэ спортыг Монголд хөгжүүлвэл ямар вэ? гэдэг талаар нутаг нэгт мэргэн ах дүүсийн санал бодлыг сонсож, харилцан санал бодлоо солилцохоор ийн хандаж байгааг минь хүлээн авна уу. Та бүгд санал бодол, мэргэн оюунаа нэмэрлэж миний санааг дэмжинэ гэдэгт найдаж байна.

Миний бодлоор энэ спортод Монгол хүн амжилт үзүүлэх 3 үндсэн хүчин зүйл байна гэж үзэж байгаа юм.

1.Ахуй нөхцлийн хувьд:

Монголчууд бид хэдэн мянган жилийн тэртээгээс таван хошуу малаа маллаж, эмнэг догшин адуу, тэмээ зэрэг бод малаа уналга эдэлгээнд сургаж ашиглаж өнөөг хүрсэн өргөн уудам тал нутагтай, олон сая малтай нүүдлийн мал аж ахуйн орон гэсэн тодотголтой билээ.

2. Уламжлалын хувьд:

Мөн л олон мянганы тэртээгээс эрчүүд нь адуу малтайгаа ноцолдож, сургаж түүгээрээ дамжин бие бялдар нь хөгжиж хүнд шаардлагатай эр-зориг, авхаалж-самбаа, хурд-хүч, уян-хатан, тэсвэр-хатүүжил, тэнцвэрийн чанаруудыг өдөр тутмынхаа амьдралаас олж авч байсан ба эдгээр чанаруудыг төгс эзэмшсэн эрчүүд нь шалгарч эрэлхэг баатар, алдар цуутай бөхчүүд болон тодордог байсан нь одоо ч Монгол хүний генид уламжлагдан үлдсэн байдаг.

3. Материал буюу Монгол хүний хувьд:

Монгол хүн ахуй, уламжлал, нутаг орны догшин ширүүн байгал, эрс тэс уур амьсгалтайгаа хамааралтайгаар бусад үндэстнээс ялгарах бие бялдарын онцлогтой ард түмэн гэж би ойлгодог. Эдгээр хүчин зүйлүүдийн нөлөөгөөр Монгол хүн аливаа зүйлд амархан дасан зохицож чаддаг, зоригтой дайчин, юмыг хурдан сэтгэдэг, биеийн тэнцвэрийн харьцаа сайтай зэрэг бусад үндэстнээс ялгарах онцлог шинж чанаруудыг хадгалж байдаг. Тиймээс ч Монголчууд спортын тулж өрсөлддөг төрлүүд болох бөх, сумо, бокс, тулааны төрлийн спортууд, бүх төрлийн зодоон, эр зориг шаардсан авто, уулын спорт, нарийн мэдрэмж шаардсан буудлага, байт харваанаас гадна оюун ухааны төрөлд шатар зэрэгт илүү амжилт үзүүлдэг.

Ингээд дээрхи 3 суурь хүчин зүйл бидэнд байгаа учраас эндэхийн зарим нэг техник элемэнтүүдийг газар дээр нь заалган сурч эзэмшиж чадаад Монгол хүн бух булгиулах спортод хүч чадлаа сорьсон тохиолдолд амжилт гаргах бүрэн үндэстэй гэж үзэж байгаа юм аа. Хэрэв бид нар тодорхой зорилготойгоор энэ спортыг хөгжүүлж зорилгоо биелүүлж амжилтанд хүрч чадвал дэлхийн нөгөө талын том гүрэн Японыг байлдан дагуулж байгаа алдарт бөхчүүдийн нэгэн адил агуу их гүрэн Америкт, цаашлаад дэлхийд өөрсдийн бас нэгэн суу билгийг таниулж, алдар суугаа мандуулж чадах билээ.

Сүрлэг хүчээрээ эр хүний ухаан, авхаалж самбааг сорьсон эмнэг догшин бухны нуруун дээр газарт хатгасан гадас шиг тогтох Монгол эрээр газар дэлхийн дэвжээ дутаж байна шүү, Монголчуудаа! Гарцаагүй энэ дутууг гүйцээх хувь заяа бид бүхэнд оногдож байх шиг байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдгийг санаж эв эе, санал бодлоо нийлүүлж энэ спортыг хөгжүүлэхэд АНУ-д байгаа Монголчууд түүний дотор намайг таньж мэддэг найз нөхөд болон энд тэнд байгаа хэдэн шавь нар минь идэвхи сэтгэлээрээ намайг дэмжинэ байх гэдэгт найдаж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг ардынхаа сайхан үгээр хандаарай хүмүүсээ. Надтай санал бодлоо солилцох хүн байвал доорхи имэйл хаягаар харилцана уу?

Та бүгдийг хүндэтгэн ёсолсон,
Р. Цогбаяр tsog5506@yahoo.com

7 comments:

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html

Anonymous said...

pear

A.Амарсайхан said...

Бух битгий хэл юмыг булгиулахаар залуус сумдаар нэг байгаа шүү дээ. Харь гаригийн амьдыг ч сургана цаадуул чинь.

A.Амарсайхан said...

Амьтдыг гэхийг амьдыг гэж ташаарчээ уучлаарай.

Латин үг шивж байж сэтгэгдэл үлдээдгийг болиулчихвал ямар вэ Сайнбаяр аа?
Цэнгэлдэхийг тойрч дугаарлаад, цагдаа нарт бороохойдуулаад, солонгосчуудад доромжлуулаад зогсож байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм.

Logos said...

Хэхэ. Саяхан Монголд тийм юм болсон гэж дуулдсан.

Сэтгэгдэл бичиж буй хүмүүсийг латинаар бичүүлэхгүй байх арга уу? Ихэнхи хүмүүс (намайг оролцуулаад) криллээр бичихдээ удаан, крилл гарын байрлалтай харьцах дадлага нь латинаар бичихтэйгээ харьцуулахад дорой байдаг нь Монголд компьютер нэг их хэрэглэдэггүй байсан гадаадад гараад удаж байгаа хүмүүст олон тохиолддог бололтой.

Блоггэр.ком-ын хувьд үүнийг шийдэх, бусдыг криллээр "бичүүлэх" нь боломж багатай юм. Харин Японд суугаа Болд андын хийсэн жаваскрипт форм-ыг ( http://krilleer.blogspot.com)суулгаж болно. Гэхдээ үүнийг сэтгэгдэл үлдээх цонхонд оруулах боломжгүй, эх код нь бидэнд өгөгдөөгүй тул. Харин нүүр хуудсанд оруулах бололцоотой. (эх кодыг өөрчлөх бололцоотой) Үүнийг түүнээс зөвшөөрөл авсаны дараа оруулж болох л юм.

A.Амарсайхан said...

Сайнбаяр аа, би сэтгэгдэл үлдээх гэхээр өмнөөс "word verification" гээч юм гарч ирээд латинаар үг бич гэж шаардаад байгааг хэлсэн юм аа. Наана чинь тохиргоо байдаг юм шиг ээ. Микагийн блог дээр энэ тухай гомдол мэдүүлсэн чинь тэр дор нь янзалчихсан байна лээ.

Logos said...

aahn, now i see. hehe Zoriud tiim bolgoson baisan yum aa. Eldev spam orohgui amar gej. Word verification gui portal site-uudiig neg anzaaraarai. Crawler uudiin oruulsan spam zar ihtei bolchihdog yum. Gehdee yosoor bolgoloo. Thanx