8.10.2007

гоё дуу оруулах гээд...

Гүүглээр монгол дуу хайхад ю-тюбэд оруулсан дуунууд их олддог болжээ. Олны хүч, оломгүй далай гэж. Үнэн бат тансаг хэрэг шүү. Ямартаа ч энэ дууг сая сонсоод, клипийг нь үзээд их таалагдлаа. Дараа ойр дотныхондоо бас үзүүлье гээд энд оруулахаар завдаж байна. Мөн блогоор зочилж буй танд ч зориулъя!

... ер нь хараад байхад зөвхөн машин барихад, эсвэл хааяадаа PC дээр суухдаа л дуу сонсдог болжээ дээ, хааяа нэг концерт үзэх, паб орохыг эс тооцвол. 2 жилийн өмнө нэг семинарт очиход өгсөн i-pod (i-pod өгнө гэхээр нь очсон :) -оо бодоод байхнээ хэдхэн удаа л хэрэглэжээ. 24 цагийн ихэнхийг ажил, гэр, метронд компьютер гээд second girlfriend (хэн нь нэгдэх гиорлфриэнд вэ гэдэг талаар нэлээд serious discussion үүсдэг л дээ :), гэхдээ маргаангүй хамгийн best friend -тэйгээ өнгөрөөдөг мөртөө энэ i-pod-oo шинэчлэх, цэнэглэх завгүй л явдаг... Гэтэл лифтэнд мэдээ уншиж байхад 20,000 дуу багтдаг i-pod, i-phone гарсан байгаа юм. Үгүй мөн завтай хүн энэ олон дууг даунлөүд, аплөүд хийж сууна аа :) Дээр нь нэлээд баян юм уу (99 центээр яхүү-гээс татлаа гэхэд л 20,000 доллар болно шүү дээ. Орлогын татварт 10-25% төлөөд үлдсэн энэ мөнгөнөөсөө худалдааны татвар, за тэгээд бусад олон татвар төлөхөө бодвол 30,000 доллар хүрнэ дээ) , нэлээд сайн "хулгайч" (үнэгүй татаж буйг бодвол) хүний хийх ажил... За тэр хүмүүсийн цаг, мөнгөнд санаа зовох яахав..хэхэ. Гэхдээ л өөрийнхөө залхууг гайхаж байна... Дээр rapidshare-аас харин нэлэээд хэдэн сиди татах зуур зохиогчийн эрхээс нь санаа зовосхийн суусан. Гэхдээ л хулгайлсан даа. Олон жил энэ хулгайг хийлээ :) (ингэхэд монгол хэлээр, криллээр бичиж буй мөртөө CD гэж латин үсэг хэрэглэх ёстой юу? CиДи гэж явмаар юм уу. Хэл шинжлэлийн хүнээс асуумаар асуулт байна.)...

Өчигдөр өөрийн эрхэм андад нэг ном дурсгав. Нэрийг нь хүндэтгэх үүднээс, хүндэтгэлийн бичиг гэдэг үүднээс, мөн хамгийн их таашаал хүртдэг тул уйгаржин бичгээр бичих гэтэл сайн галиглаж мэдэхгүй байсан тул криллээр бичихээр болов. Миний бичгийн хэв угаас муу л даа. Гэтэл үнэхээр 3 дугаар ангийн хүүхэд шиг бичиж байгаагаа хараад бүр ичив. За аргагүй дээ, надад чинь криллээр бичих шаардлага гарч байсангүй гээд өөрийгөө өмөөрөв. Гэтэл бодоод байхнээ англиар буюу латинаар ч муу бичиж байна. Муухай бичиж байна. Гараар бичих дадлага маань эрс буурчээ. Ер нь ажил дээр утасны дугаар мэтийг, дэлгүүрт кредит картны гүйлгээн дээр л гарын үсгээ зурах, хаа нэгтээ нэг аппликэйшн бөглөхөөс хэтэрэхгүй байгаа юм байна. Сургууль дээр лекц тэмдэглэнэ гэж бараг үгүй. Яагаад гэвэл лекцийг би цахим хуудсаар ороод дахин дахин гүйлгэж үзэж болно, бас дээр нь лекцийн материал гар дээр хэвлээд ирчихсэн байдаг тул. Би шар өнгийн пламастер, цэнхэр өнгийн пламастер л их хэрэглэдэг. Энэ нь юм бичиж байна гэхээсээ зураг зурж байгаатай адил үйлдэл шүү дээ. Үүнээс бусад тохиолдолд дандаа компьютер дээр шивж, гар утсан дээр товшиж, палм пайлот (алганы удирдлага?) дээр зурдаг болсоноо бодохоор... Гарын үсэг, утасны дугаар буюу тоо цифрийг л гараар бичдэг болж байна бидний үеийнхэн. Ажил дээр тавьсан шинэ утасны систем маань имэйлийг маань уншиж өгдөг боллоо. Дижитал амьдралд бид амьдарч байгаа нь бүр бодитой юм байна. Итгэмээргүй ч юм шиг, гэхдээ л итгэхээс аргагүй...

Ингэхэд бүх сонингуудын хэвлэлийн тоо буурч буй, телевиз үзэгчид, бүр спорт үзэгчид цөөрсөн гэх мэт үзэгдэл улам гаарч байна. Ингэхэд хүмүүс гараар бичих явдал тодорхой хувиар буурсан гэлтэй. Үзэг үйлдвэрлэдэг компаниудад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой тоо харагдах байх даа.

За уг нь нэг ганц дуу оруулая гээд дэмий чалчиж гарчээ. Цайны цаг ч дууслаа. Түр баяртай, блоггэр та! Нөгөө хөөрхөн дуу энд байна:

17 comments:

Anonymous said...

Sain baina uu, orchuulsan nomiig chin unshlaa, uneheer heregtei medeelel ih baina shuu. Tegeed taniltsuulgiin heseg deer uuriig chin chicago-d Depaul University-iig tugssun, odoo neg companid programer-aar ajildag gesen baina. Bi end solex-d surdag, bas hajuugaar n ajil hiij baigaa (Depaul-iin yag derged). Tegeed US-d yaj ih surguulid orj, tugsuh ve gej asuuh gesen yum. Hamgiin gol n tulburiin asuudal baina. Nadad bolon nadtai yag adilhan iim baidaltai huuhduuded (iim huuhduud zunduu baigaa) yaj surguulid orj suraltsah talaar zuvluguu ugj tuslaach. Tand ih bayarlalaa.

Logos said...

Сайн байна уу. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Өөрөө манай номыг mongolianbooks.com оор авсан уу эсвэл наадмын талбай дээрээс авсан уу? (just curious). Сургуулийн талаар би дараа тухтай бичье гэж бодож байна. Ер нь бол нэг их шинэ юм хэлэхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ замыг нь туулсан болохоор өөрийнхөө туршлагаас бичье.

Logos said...

Ингэхэд нэрээ бичвэл баярлах болно. Хоч нэр чинь ч байж болно шүү. Зарчмын хувьд ялгаагүй ч Анонимуст хандсанаас арай дээр байдаг :)

khaka said...

Sain baina uu, minii bichlegt iim hurdan hariu ugj baigaad ih bayarlalaa. Bi nomiig chin naizaaraa damjuulj avsan (naadmiin talbai deerees l avsan bolov uu).

M. Tuul said...

Sain baina uu? Goyo duu baina. Ug ni ih goyo yumaa. Er ni Kamerton jildee yamartaa ch bolov heden HIT duunuud gargaad baih yum aa. Sain hamtlagiin shinj biz dee. Bichgiin hev gesnees bi bas garaar bichihiig iluud uzdeg. Yamartaa uzueg avah ve dee. Tegeed hudlaa yum daa zav gargahgui hii demii l oortee zavgui geed yavah yum. Uigarjin bichig surguulid baihad zaalgaj baisan usegleed neg yum unshina. Saijruulah sanaatai hadagalj baisan susrah bichguudee nutgaas avchruulsan bolovch ehleegui l baina. Nomun Dalaigaar orson zondoo nomtoi bolson baina lee. Tegej baigaad nom avnaa.

M. Tuul,
Chicago,

Logos said...

Thanks Khaka and Tuul, fellow Chicagoans! Tuuld: Tiim ee udahgui goyo goyo nomuud irne. Odoogoor Amjiltad hureh gal ermelzel, Delhii buurunhii bish, Busgaar togtnoson Mongol, Nuudel Suudal zereg nomiig highly recommend bolj baina. Uran zohiold durtai bol Shosha, Tsagaan buga, Paanan zereg nomuudiig sanal bolgoj baina.

Logos said...

Yer ni yamar nom sonirhoj baigaagaa end bichij uldeeh, esvel manai contact hesegt uldeej bolno shuu. Thanks again, Tuul!

Монголын шударга, эгэл ард түмэн said...

МОНГОЛ ЭХ ОРНЫХОО ИРГЭН НЬ БОЛЖ ТӨРСӨН ХҮН БҮХЭН ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЦАГ АЛДАЛГҮЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АВИЛГАЧИДТАЙ ХАМТРАН ТЭМЦЭЦГЭЭЕ!! ХЭН НЬ ДИЙЛЭХЭЭ ҮЗВЭЛ ЯАСАН ЮМ БЭ БЛОГИЙН АНДУУДАА. avilgachid.blogspot.com руу ЛИНКДЭЭРЭЙ.

Anonymous said...

Hi Sainaa,
CD -г би КД гэж аваад байгаа шүү.
CD = Compact Disk тул, КД - Компакт Диск гэж авсан ухаантай.

Бадаа

gegeen said...

www.gegeen.com deer link-dej boloh u

Logos said...

Gegeen-d: Holboos hiij bololgui yaahav. Zuvshuurul avsand bayarlalaa.

Anonymous said...

Sain baina uu,
Taniig surguulid yaj sursan tuhaigaa bichihiig chin huleej baigaa shuu. Bayarlalaa. Khaka.

z said...

Hi Baby,
Naiz ni chinii blogoor zochloh zavgyi l zunduu udsan bna shyy! Syiliin yed chi bid 2 mash ikhed zavgyi bsan daa! Neeree huurhun duunuud bna shyy!
Yeah chamaig I-pod avna geed neg seminart suuhaar yavsaniig naiz ni sanaj bna, gevch I-podoo heregleh zavgyi ene 2 jiliig unguruuj dee xexe
Chamiagaa ydej ugsunii daraa naiz ni angiinhantaigaa The Art Institute of Chicago yzsen. Remember? Chamtai 2 jiliin umnu yzej bsan aa sanaj bna. Gehdee ene udaad naiz ni more understand and appreciated about a Texture, line, Color, Context for works of art and Vanishing point as we argued about. xexe
Naiz ni chinii blogoor odoo oir oirhon zochilj bna aa ! (since you are in MGL) Mongoliin mash sonirholtoi sedeveer olon zyil bichnee gedegt naidaj bna.

Zulaa

ganga said...

Нээрээ гараар бичих дадал хааяагүй алдагдах тийшээ. Хааяа юм бичихдээ муухай хэвтэй болсон байна билээ.

A.Амарсайхан said...

Хүүе Сайнбаяр аа. Хайрын захиагаа гоё бичүүлмээр байвал бичиж өгнө шүү. Янзын гоёоор. Бичмэлээр ч, дармалаар ч. Харин чанар дагаж үнэ...

Logos said...

Amarsaihan andad:

Thank you Sir! I will remember that :)

Tsatsral said...

Hi, hojuu ch gesen ug nemerleye gej bodloo. CD chn mongoloor tsomog shuu de...