5.19.2008

Global CEO нэвтрүүлэгт оролцсон нь буюу Хөх Монголын цоглог залуустаа

Блог дээрээ нэг зүйлийн тухай бичиж амжилгүй өдий хүрсэн нь Global CEO нэвтрүүлэгт оролцсон явдал билээ. Ер нь Монголд ирээд юу хийж, юу үзэж харж, юу ажигласнаа бичиж амжилгүй өдий хүрсэн байна. (урд бичиж байсан зүйлсээ оруулж л update хийгээд байжээ). Учир нь бичье хэмээвээс 9 жилийн дараа анх удаа буцаж ирсэн эх нутагтаа байх хугацаанд бүр дэндүү их зүйл болж өнгөрсөнд, бас энэ хэдэн сар сум харвах мэт хурдан өнгөрч, толгой өндийх завгүй байсанд билээ. Үе үе бичих бодол гарав ч бүгдийг эхнээс нь бичих ёстой мэт санагдаад хойшлуулсаар хойшлуулсаар өдий хүрчээ. Намайг Монголд ирсэнийг ч цахим ертөнцийн олон анд нар одоо л мэдэж байгаа байх :) Ямартаа ч одоо жаахан завтай болж байгаа дээрээ эх нутагтаа ирж юу үзэж харснаа бага багаар бичиж та бүхэнтэйгээ хуваалцах бодол тээсэн хэвээр.

Монголд нэлээд шуугиан тарьсан Global CEO нэвтрүүлэгт оролцож, их юм сурч, олон зүйлийг өөртөө нээж авлаа. Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн ертөнцтэй илүү гүн танилцахад минь маш их тус боллоо. Харин намайг оролцож байгааг тааж амжилт хүссэн коммент, мессеж бичиж ирүүлсэн хүмүүст гүн талархал илэрхийлье. Энэ л өглөө олон арван фэнүүдээсээ имэйл, утасны мэссэж аваад сэтгэл их хөдөлж Монгол залуустаа хандаж хэдэн үг тэрлэлээ. Сэтгэлээрээ дэмжиж ирсэн Цахим Өртөө Холбоо, ЭМОС клубын андууддаа маш их баярлалаа! (бас блог дээрээ намайг дэмжсэн sanakae хэмээх андад талархсанаа илэрхийлье. Өнөөдөр л хүнээс дууллаа.)

Хөх Монголын цоглог залуустаа
GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогч Д.Сайнбаяраас

Сайн байцгаана уу, эрхэм анд нараа! Сайн байцгаана уу эрхэм фэнүүд, сургааль ерөөлөө хайрлаж ирсэн ахмад үеийнхэн болоод биднийг дэмжиж ирсэн хөх Монголын мянга мянган цоглог залуус аа!

“Дэлхийн цалинг Монголдоо” уриатай GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогчид бид Монголын нийгэмд цоо шинэ уур амьсгал, цэвэр өрсөлдөөн, бүтээлч амьдрал, өөдрөг хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг зорьсны сацуу зурагтын өмнө суугаа олон мянган үзэгчдийн өмнө өөрсдийгөө нээж, бие биеэсээ суралцаж, заримд нь үлгэр дууриал болж оролцохыг зорьсон билээ.

Өдийг хүртэл нэвтрүүлгийн оролцогч бидэнд урам зориг хайрлаж, тусалж дэмжиж ирсэн нийт фэнүүддээ, мөн гадаадад суугаа зүс үл таних олон мянган хөгжөөн дэмжигчиддээ гүн талархал илэрхийльюү!

Бүтэн хоёр сар хагас хугацаанд бидний 16 залуус нойр хоолоо хасан байж, инээд баясал, харамсал гуниг, их ажлын ачааллыг бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт сэтгэл зориг нэгдэж, эрч хүчээр дүүрэн хамтран ажиллаж, гудамжны худалдаанаас эхлээд дэлгүүрийн сүлжээ, рестораны бизнес төлөвлөгөө, нийгмийн эмзэг давхаргад туслах хандивын компанит ажил, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл, банкны шинэ үйлчилгээ, олон улсын тээвэр худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, нийгмийг эрүүлжүүлэх эрүүл хүнсний цогц хөтөлбөр гэх мэт 9 даалгаварын турш өөр хоорондоо баг болон өрсөлдсөн юм. Монгол залуус маань нэгдэж чадвал ямар их үйл хэргийг, ямар богино хугацаанд хийж чадаж байгааг нотлон харуулсан нь бидний бахархал билээ!

Энэ бүхний эцэст Монголын шинэ үеийн төлөөлөл болсон ажил хэрэгч залуус бид улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зориг нэгдэж, насан туршид зам нийлэх анд нөхөд болцгоосон юм. Нэвтрүүлгийн ялагчаар тодорсон М.Жадамба анддаа болон бусад шилдэг 14 залуустаа сэтгэлийн угаас халуун баяр хүргэж, ирээдүйн их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Энэ дашрамд бидний залууст өөрсдийгөө нээж, таньж мэдэх, хамтдаа хөгжих бололцоог олгож, GLOBAL CEO нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсан Глобал Удирдагч Сан, JCI Монгол, ивээн тэтгэсэн Капитал Групп, цаг наргүй ажилласан UBS телевизийн хамт олон, даалгавар гүйцэтгэх үе шатанд тусалж дэмжиж, хамтран ажилласан Монголын зуу зуун байгууллага, пүүс компаниудад нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье!

Бидний залуус Монголын бизнесийн орчин болоод нийгмийн бусад бүх салбарт өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллах болно. Тийм ээ, ардчилалын үр шимээр харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр зорьж одсон бидний залуус эх нутагтаа БУЦАЖ ИРЛЭЭ! Бидний араас нөхөд маань ИРЖ БАЙНА! Харьд одсон Монголчууд маань БУЦАЖ ИРНЭ гэдэгт бид итгэдэг! Тун удахгүй Монголд мянга мянган залуус 50,000 долларын цалин авдаг үе ирнэ гэдэгт бид итгэдэг.

Гандах үедээ гандаж буй эх нутгийг минь услах хур бороо ирж айсуй!
Хөх Монголын цоглог залуус аа! Та биднийг ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ угтаж байна!

Дорд мэхүйн ёсолсон,
Д.Сайнбаяр
2008.5.19 - 11:05:46 AM- Даваа гариг
Улаанбаатар хот

25 comments:

RastaVirus said...

Ene Global CEO nevtruuleg uneheer Mongoliin niigemd tsochrol ugch, sereesen nevtruuleg bolj chadsand ih bayartai baina. Uneheer Minii Mongoliin zovhin uuduu zaluuchuud Mongoldoo delhiin jishigeer ajillahad uneheer bolomjtoi yumaa, zaaval gadnii hun gadnii ulsad ajillaj baisnaas mongoldoo ajillah buren bolomjtoi yumaa gedgiig haruulsan nevtruuleg bolloo6 Ushuu olon myangan gadaadad baigaa zaluuchuudiig uriulan duudaj chadsan. Uneheer Ardchilaliin buyand gadaadad sursan zluus maani irseer bna ireh ch bolno gedegtei sanal niilj bna. Nevtruulegt oroltson buh 16 zaluu yalagch bolj uuriiguu haruulj, taniulj chadsan shuu. Minii huvid anhnaas n Sainbayar ahiig demjij irsen.Capital group.n CEO boloogui ch gesen uur negen undesniihee company CEO bolno gedegt bat itgej bna. Mongoliin chadvarlag zaluus mash olon boltugai!

sanakae said...

Тиймээ Монгол эх оронд минь чадварлаг залуучууд байдаг юм шүү гэдгийг харуулж чадсан, үр шимтэй сайхан нэвтрүүлэг болсон.
Захидалын төгсгөл хэсэг сэтгэл их хөдөлгөлөө.:)

NNN said...

Bi taniig nevtruuleg ehelsnees hoish demjsen shu! hamgiin suuliin nevtryylegiig uzeed uur hureed uilaad barag untaj chadaagyi shu!!:(ta bol unegeer mundag.tiimees taniig yamarch bsan Capital croupees iluu tom gazriin CEO bolno gdgt itgedeg.yag uneniig helehde yagaad JADAMBA songogdson gdgt uneheer ikh gaihaj bn.yagaa uzegchidees sanal asuulga yavuulj boloogyim vee?????

Amar said...

hi, bi chamaig delhii buurinhuu bish nomoor chin medne, ter nomon deerees blogiig chin medej avaad handaj ordog bolson, blog deeree CEO nevtruulgiinhee talaar eruusuu bichihgui bolohoor chin bituuhendee gaihaj blaa, zavgui bgaa baih gej bodood l yavdag bsn,getel arai gej neg ene talaar oruuljee hehe:) nevtruulgees chin umnu tanil bolchihson bsn uchraas ene zaluuchuudaas anhnaasaa l chamaig demjsen, shuud turuulne gesen itgeltei bsn. Jadamba bol jiriin l negen bdg l altan dundaj zaluu shuu de, ene hugatsaanii tursh buh yumaaraa chi ilerhii davuu bsn gedeg n hen buhend ilt haragdaj bsn, bugd medej bgaa, Yahav de heterhii mundag huniig turuullehgui gej bodson baih l da, neg yosondoo chi ter Capital group-t ahadhaar bsn l da:), chamaas aisan baihaa (gar huliin uzuurt zarahiin tuld Jadamba-g songoson baihaa te hehe), Chi uunees iluu ihiig hiih, bii bolgoh chadvartai hun. Za ingeed ajaa ajaa amjilt, uragshaa, chi shuu

Anonymous said...

Dear Sainbayar alias Boroo:-),

Haramsaltai n final nevtruuleg uzej chadaagui bolovch ene nevtruuleg dajgui bolj olon myangan zaluuchuudiigg eh orondoo ajillan ihiig buteeh setgeliig hudulguj chadsan bolov uu gej bodoj bna. Chinii tuluu bayarlaj baina bas demjij bna/ uraldaan duussan ch gesen:). Capital Group gej zah zeel deer uil ajillagaa n il haragdaj baigaa yag yamar company gedgiig sain medehgui bna, hamgiin gol n iluu ih nemuu urtug uildvderlej chadah, hiij bui zuildee passiontai baih mun busdiig manlailah GLOBAL MAN bolohiig husye.
Chrs, queen
PS:Zarim humuus zuvhun geriin daalgavaaraa l sain hiisen shuu, ene n Capital Group-iin CEO bolohod hanagalttai.

Anonymous said...

Sainuu Sainbayaraa, chamaig onoodor bi bid tanihgui ch gesen chi ali hediinii bidnii baingiin yaridag demjdeg hun maani bolson shu chini orchuulsan friidmanii nom bas bidend ih zuiliig taniulsan
CEO-iin huvid bol Jadambaa bol zugeer kapital grupiin ceo um bga biz teged ch capital group bol tiimch undesnii hemjeeni tom companiudiig negtgesen group bish
Harin Sainbayaraa chi bol Mongol ulsiin maani CEO boloh zaluu shu
Chamd amjilt huise, chamtai taniltsaj shan yaria delgeh odor ireh bhaa

Anonymous said...

Сайн уу? Маш сайхан захидалыг залуучууддаа бичсэнд баяарлаллаа. Нөхөртэйгээ хамт уншаад сэтгэл хөдлөөд би уйлаад.../монголдоо үлдэж байгааг мэдээд/ үнэхээр залуучууд бид эх орондоо ихийг хийж бүтээх цаг үе ирчихэд байна. Хүчтэй өрсөлдөгч байж өөрийн гэсэн олон мянган дэмжигчидтэй болсон шүү. Цаашид ажлын өндөр амжилт хүсье. Маш олон залуучууд чамаас үлгэр дууриал авч гадаадад биед амар амьдралаас илүү монголдоо хийж бүтээх эрмэлзэлийг олж авсан гэж бодож байна. n&d sweden

Боорчи said...

Өөртөө олон зүйл нээсэн нь маш том ололт шүү. Монголдоо ажиллахаар үлдэж байгаа vimo анддаа баяр хүргэе. Тэгэхдээ мөнгөний төлөө үлдээгүй гэдэгт найдаж байна а. Үнэхээр сайхан байна аа. Би өөртэй чинь уулзаж байгаагүйч Огоо андтай хамт ном орчуулж байсанаар чинь сайн таньдаг билээ. Эх орондоо сайхан ажиллаж сайхан амьдарч болдогыг гадаадад байгаа мянга мянган залуучууддаа үлгэр болохоор сайхан үзүүлээрэй. Амжилт хүсье.
Bayana, Japan

gegeen said...

sain u, bayar hurgeyee. als holiin australia-s bas negen demjigch chini mendchilj baina. haaya email bichij baij bolno biz dee. nadad bas zondoo l olon sanaa orj ireh yum, zarimaas ni ch heregjuulj ehleed l baina. hogshindoo hariu ogoorei, chi bid hed barag chatsuu yum bainaa. nadad chamtai sanal soliltsoh, yariltsah mash ih yum baina daa. xapuy

gegeen@yahoo.com
www.gegeen.com

Anonymous said...

Yamartaa ch Boroo chamdaa bayar hyrgei !

Chi bol Mongoloo gesen yneheer aguu setgeltei, hudulmurch gaihamshigtai gedgiig bid mednee. Hediigeer ene netryylgiig yzeegyi ch gesen chamaig ene nertyylgiin bolon yzegchidiin favorite baisan gedegt itgeltei bna :) Chamaiga yrgelj demjij bdag shyy :)

GH,

M-hyyhed

Oyuna said...

Ирээдүйтэй алсын хараатай шийдвэрүүд гаргаж байсныг чинь нэвтрүүлгийн туршид ажигласан. Энэ нэвтрүүлэг маш их өндөр үр дүнтэй, үр дагавартай байна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье

Bebe said...

chamd amjilt husey:) MGL-dee ih zuil hiij buteegeerei.

Tsaagii said...

Hi ene udriin mend. Ex ornoo gesen tsoxilox zurxtei baij xariin ornii eldev ungu budagand avtaj uldelgui ixiig xiij buteexeer irsend mash ix bayarlalaa.

Anonymous said...

Hi Sainaa,

US butsaj magad gsn chin bolichihson yumuu?

Zav garan chinii blogoor chin hesej yavna.

Like it.

Good luck & See you
With LOVE
O...no

saika kamikaze said...

GLOBAL CEO g uzeed ooroo uneheer chadvarlag zaluu sanagdsan. Daraa n blogiig chin olood buh bichleguudiig n neg burchlen unshsanii daraa mongol nutag us uuh tuuhee deedeldeg er n bol barag l togs hun gej helj bolohuits sanagdsanaa nuugaad yahav. ter temtseeniig als hol bgaa ch ynz buriin site deer tavisan dugaaruudiig n uzej bhdaa 1r bairand oroh um bn gedgiig chin shuud l medersen. Gevch daraa n "oor hun" 1d orsniig duulaad uneheer gaihash tasarsanaa nuugaad yahav. Za tegeed olniig nurshaad yahav AMJILT!!!

Сумбаа said...

google reader-тээ 1s $ 0s гэсэн блог нэмчээд бичлэгүүдийг нь амтархан уншдаг байлаа. GlobalCEO нэвтрүүлэг үзээд Сайнбаяр гэдэг хүнийг дэмжиж ирсэн. Гэтэл унших дуртай блогийн минь эзэн таныг гэж мэдсэнгүй.
Та үнэхээр сайн байсан шүү.

Anonymous said...

"Nevtruuligin dung sonsood shokond orloo" gej helehiig chini sonsood shokond ordog baishte. Hun hechneen oortoo itgeltei, ooriigoo yalna gej naidaj baisan ch gesen graceful loser baij surah heregtei l dee.

ganga said...

Bayar hurgeye. Nevtruulgiig uzej chadaagui ch 'tasarhai huleg' baisan gedgiig humuusiin comentoos medlee. Mongol orondoo ihiig buteegeerei,amjilt!

manson said...

Sainbayar ahiig CSMS deer irj lekts yria hiihed ni l anh meddeg bson um bna
Yriag ni sonsood l nadad moroodoldoo hureh ermelzel torj, yagaad ch um neg l zorig orchih shig sanagdsan. Er ni ter lekts ch tanii huvid mash onovchtoi zuil boljee. Ter lektsend suusan manai surguuliin oyutnuud bolon tednii ger bul naiz nohod geed l olon humuus taniig demjigchdiin toog nileedgui nemsen bh gej boddog shuu. Keep going!
P.S Darmaa bagshdaa ch bayrlasnaa ilerhiilie!:)

Undarmaa said...

Dear:Sainbayar
Hello? I just like to say woow to you because you often say that.As you said you would like to inspare young Mongolians to create change in our society to welcoming us is very strong and impressive of you.You are my inspiration to study even harder and do much as i can do in our society in the future.I was really honored to knowing you.I wish you much success and prosperity.
Best regards,
T.Undarmaa

Anonymous said...

Caйн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе,
Юуны өмнө нэвтрүүлэгт амжилттай оролцсонд баяр хүргэе,бүх 16 оролцогчид ялагч байсан гэж бодож байсан, Тэр дундаа илүүтэйгээр өөрийг чинь сүүлийн 2, 3 даалгавар гүйцэтгэлээр илүү үнэлж байна. Нэн ялангуяа Гангар Инвестийн захиалгат даалгавар гүйцэтгэл дээр бодитойгоор хандаж байгаад маш их дэмжиж байсан.
Энэ нэвтрүүлгийг бүрэн хэмжээгээр үзэж чадаагүй ч гэсэн нэвтрүүлэг үр дүн сайтай, олон нийтэд хүрсэн та бүхэн эв нэгдэлтэй байснаараа олон нийт, дараа дараагийн залуусд үлгэр дуурайл болсон гэж бодож байна.

Мөн гадаадад амьдарч сурч байгаа мянган оюутан залуусд маш сайхан эерэг мессэжи илгээсэн гэж бодож байна, үзэж чадсанд нь шүү дээ,

Миний бие мөн гадаадар байх хугацаандаа олон монгол үе тэнгийн залуучуудтай санал бодлоо солилцож явсан, Монголоо ярих дургүй, үл тоомсорлосон нөхдүүдтэй тааралдаж байсан, эсрэгээр Монголоо гэсэн, зориг гаргаж өөрсдийгөө таниулсан та бүхэнд их сэтгэл өөдрөг байна.

Цаашдийн зорьсон үйл хэрэгт тань амжилт хүсье. өөрийн дуртай нэгэн үгээр энэхүү сэтгэгдлээ өндөрлөе, Эрдэмтэй хүн даруу
Их мөрөн дөлгөөн
Стокхолм,Швед
Од

Guest said...

Bi ene UBS-r yavuulsan nertruulegtee sanal niildeggui.Zaaval Mongoldoo surchihaad gadagshaa zergee deeshluuleed butsaj irj bolomjiin tsalin geechiii ni avahnee.Manai ajildeer Germand bachelore-s master hurtlee geegeersen 1 nuhur bidneesee iluu garahgui, bj bga ni Mongoloo ul toomsorloson gaj amitan bj l bn

Khulan said...

Blog chin mash ih taalagdlaa! As a matter of fact, I didn't get to watch every episode of the show, but somehow deep inside I supported you maybe because we have the same major, have lived in the states for many years and missed all these years of our country. Just so you know, in my opinion you were the best. I actually wanted to tell you this in person when I saw you in California Restaurant, but I guess I was too shy. Anyhow, wish you the best of all and good luch!

Khulan said...

correction: good lucK! :)

I love Mongolia said...

Mongoliin shildeg zaluusiin neg Sainbayar tanid ene odriin mend hurgei ! Tanii blogiig haisaar " Delkhii booronkhii bish " nomnii araas olood mash ikh bayarlalaa. Globel Ceo's ehnii nevtruulegniig uzeed taniig turuulene gej itgej bsan. Ta minii huvid winner n bsan . amjilt husie tanid!!!