12.08.2008

Keane - Everybody´s changing (REMIX)



Хэдий амралтын өдөр мөн боловч өчигдөр La Traviata дуурь үзсэний эрч хүч гараагүй тул өдөр консалтинг хийж буй газар дээрээ очиж нэлээд олон залуусыг 2 дахь шатны ажлын ярилцлаганд оруулав. Тасралтгүй 5 цаг үргэлжилсэнд сүүлдээ хоолой сөөж толгой өвдөж эхлэсэн. 30-aaд залуусаас 3-4 ийг нь ажилд авахаар шийдэв. Ярилцлага хийсэн залууст хандаж хэлэх зүйлс их байлаа. Дараа энэ тухай тухтай бичье гэж бодож байна. Харих замдаа Миний дэлгүүр сүлжээгээр орж хүнсээ цуглуулав. Ёстой гоё амралт юм байна. Ойрд хүнс цуглуулаагүй, шинэхэн өргөст хэмх, улаан лоолийг үнэрлэж, бас сонгож авах нь их таатай хэрэг юм аа. Амьдрал яасан ч баялаг, сонирхолтой юм бэ дээ.

Өнөө шөнө нойр хүрэхгүй нь. Угаасаа ч шөнө жаал сууя гээд орой жаахан унтчихсан. Энэ зуур сэтгүүлч Ц.Хулангийн ярилцлагыг телевизээр үзлээ. Мундаг найрагч шүү! Яруу найрагч хүнд "авьяас, ухаан, сэтгэл гурав цогцолсон байх ёстой, аль нэг нь дутагдвал 'яруу найраг' төрдөггүй" гэж хэлж байна. Үнэн хэллээ гэж бодов. За даа ер нь ямар ч юманд энэ гурав хослохоороо гайхамшигийг бүтээдэг болов уу. Имэйлүүдээ уншиж, арчиж, устгаж, бас ангилав. Дараа нь Интернэтээр ойрд явдаг гудамжнуудаас өөр гудамжаар дэмий сэлгүүцээгүй тул жаал дэмий тэнэж, янз бүрийн газрын хаалга тогшиж, гоё гоё дуу сонсож PC-нийхээ файлуудыг цэгцэллээ. Чухамдаа зарим оймсууд гал тогоонд, гар нүүрийн алчуур балкон дээр явж байна. Ажлын цааснууд аяга тавагтай хамт :) Үе үе шургуулганд нь биш юм аа гэхэд өрөөнд нь оруулж тавьж байхгүй бол. Гэснээс саяхан нэг найзын маань харддрайв шарагдчихсан байна гэнэ. Бас нэг найзын маань компьютерийг эвдэрэхэд нь болгоомжгүй нөхөр засч өгнө гээд бүгдийг нь форматлачихсан байна гэсэн. Бурхан минь гэж бал сарынхаа бараг бүх зургийг устгуулсан байгаа юм. Ер нь энэ компьютерийн файлуудаа back up (зоорилох?) сайн хийж байхгүй бол хүмүүс ээ. За би бол бараг амьдралгүй болно гэсэн үг гэж бодсоор боол драйваасаа экстернал харддрайв руугаа файлаа шидэж сууна. Ингэхэд энэ Кийнийг ойрд сонсоогүй үнэхээр их санажээ. "Хэн бүхэн өөрчлөгдөж байна" гэдгийн ремикс нь бас тасархай юм аа. Зураглал энэтэрийг хөөрхөн эвлүүлжээ. Би ингэхэд хаана явна вэ? Хаа нэгтээ бас stuck болсон юм биш биз? Тим-д тэгж бодох үе байсан гэдэг. Гэтэл тэд гайхамшигийг бүтээсэн. Ухаан, сэтгэл, авьяас... Үгүй ээ, бодоод байхнээ зөв дараалал нь бол сэтгэл, ухаан, авьяас юм байна шүү.

So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.

-----------
You say you wander your own land
But when I think about it
I don't see how you can

You're aching, you're breaking
And I can see the pain in your eyes
Since everybody's changing
And I don't know why.

So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.

You're gone from here
Soon you will disappear
Fading into beautiful light
'cause everybody's changing
And I don't feel right.

So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.

So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.

Ooo...
Everybody's changing
And I don't feel the same.

6 comments:

Munkhbayar said...

Ц.Хулангийн ярилцлага таалагдсан шүү. Оюунлаг хэсэгийнхэний идэвхгүй унталт болж байгаа талаар яриж байсан. уг нь энэ хэсэгийнхэнийг л бид унтуулах ёсгүй юм шиг байгаам да

Нинж said...

Хэхэ, энгийн тун хөөрхөн бичлэг болж...

Нинж said...

Гэснээс санаа авч,
1. Ширээн дээр шидэлсэн оймс гутал, талх тариагаа эмхэлье байз,
2. Сейфендээ сийрүүлж бэлдсэн хэдэн үнэт эрдэнэсээ шидчихье байз.

Гэснээс цааш нь сийрүүлтэл,
Бор тархиныхаа булан тохой уруу "ЗАВГҮЙ" гэдэг айхтар залхуу, өөрийгөө хуурсан тодотголтойгоор хаа хамаагүй чулуудчихсан хэдэн муу цучилаа базаж нэг, ангилж нэг, хаяхыг нь хаяж, авахыг нь авч, палаан гээчийг нэг хийгээдхэе байз. Он дуусч, он эхлэх гэж байна даа ядаж...

Anonymous said...

eoooooooe unen tasarchihsan goe duu shuu , eniig sonsohoor l gantsaarhnaa Londond amidarch bsan ojn jiluud mini nudend haragdaad bdagiimaa

Logos said...

Hi Munkhbayar aa, harin tiim ee. Heleed yuhev. Irgenii niigemd hun buriin oroltsoo heregtei.

Ninj: Thanks. On duusch, eheleh gej baina daa neeree. Bi ch gesen daraa jiliin tuluvluguuguu gargaj, ene jilee dugnene ee.

Anonymous: Gantsaaraa Londond amidarch bas uzeh yum san :) Neg udur ochih l baih daa. Harin amidarch chadah bolov uu ugui bolov uu.

Lighthouse said...

Хааяа харин компьютероо цэвэрлэх ч сайхан шүү. Эмх цэгцтэй сайхан болчихдог юм. Цэгцэлсээр байгаад сүүлдэх үлдэх юмгүй болтол нь delete хийсэн үе ч бий шүү.