1.01.2009

Шинэ оны мэнд ба Мөнхгалт ордны тоосго бид

Хайрт Мөнхгал орон минь хорвоогийн нэгэн шинэ оныг сайхан угтлаа! Шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэл хотод маань цас бага, харьцангуй хүйтэн байсан ч Улаанбаатарчуудын сэтгэл зүрх хунгар цагаан цасаар бялхаж, итгэлийн гал цог халуун байна.

Энэ өдрүүдэд хүмүүс илүү эелдэг ааштай (таксины жолоочын үг), согтуу жолооч ховортой (сайн хуулийн үр дүн, бүтэн жил ажиглав), баярын ширээ их (бүх ресторон/зоогойнуудын захиалга дууссан), улс даяар шагнал урамшуулал хавтгайрсан (шагнал аваагүй хүнтэй ховор таарав), за нэг үгээр хэлвэл сайхан л шинэ жил болж байна :) Мэдээж дэлхийн эдийн засгийн хямрал биднийг тойрсонгүй, дээр нь олон "гадаад" бас "дотоод" шалтгаануудаар АНОД банк хэцүүдсэн/дампуурсан/дампууруулсан гэх зэрэг үйл явдлууд баярын насториныг жаахан саармагжуулсан тал анзаарагдаж байлаа.

Өнгөрсөн онд олимпын алт мөнгө чимсэн, сонгуулийн бантан илүү бантанлаг, оргилуун дарс... бас галт зэвсэг буудсан ёстой л эмээгийн хэлдэгээр "хольж хутгадаг хорвоо" юм хойно сайн муу юм тэнцүүхэн сүлэлдсэн жил болж өнгөрлөө. Ардчилсан улсын ерөнхийлөгчийн амнаас унамааргүй үгийг Энхбаяр гуай он солигдсон мөчид улс орон даяар хэлснийг (эчнээ бичье!) эс тооцвол гарт байсан оргилуун дарсны бөглөө хуучин оны эцсийн мөч, шинэ оны эхний мөчийн эхлэлд бүр яг зэрэг буудсан нь гайхалтай. Гээд Монгол хүн цагаан сараар муу юм ярьдаггүй тул ингэсгээд зогсоё.

2008 онд хамтарч бичсэн, хамтарч орчуулсан 2 ном маань Интерномын бестселлер жагсаалтад (ангилалдаа) дэд тэргүүн байр эзэлсэн, бас нэг нь Гранд бүүк 2008 гээч шагнал авсан нь урам нэмсэн хэрэг боллоо. Аа гэхдээ (нөгөө Дашзэвэг гуйан транс дууны үг шиг үү :), Монгол ном хэдэн зуун хувь борлогдоод бестселлер болох бус харин хэдэн мянган хувь борлогдоод бестселлерийн жагсаалтад ордог тэр өдрийн төлөө өөрийн бүх нөөц бололцоог дайчилж ажиллах болно гэж өөртөө шивнэлээ. Та ч энэ зорилгын төлөө яваа гэдэгт огтхон ч үл эргэлзнэм. Бяцхан дүү нарынхаа гацуур модонд MOSHUBA бэлгийн Visa карт тавьж баярлуулав. (энэ картын борлуулалт маш сайн байгаад баяртай байна)

Телевизүүдийн "Алтан шонхор"-наадамд Ийглийн мэдээ оны шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр шалгарч, журамт андад маань Н.Энхбаяр шагнал гардуулсан нь хамгийн сайхан баяр. Бодвол 7 сарын 1 -ныг сайн сурвалжилсан гэж өгсөн болов уу! Харин энэ шагналыг С.Баяр өгсөн бол, хаха, ёстой тасархай юм болохгүй юу!

Энивэй, шинэ он маань өнгөрсөн жил шиг, урьд урьдын гайхалтай он жилүүд шиг сайхан байна гэдэгт би итгэлтэй байна. "Амьдрал баялаг шүү!" гэж аав минь хэлдэгсэн. Тийм ээ, ямар ч хүнд хэцүү үед амьдралын хамгийн сайн сайхныг олж харж чаддаг тэр хүн аз жаргалтай гэдэгт би итгэдэг. Тиймээс, биднийг маш сайхан он жилүүд хүлээж байгаа нь тодорхой.

Улс орныг уран барилгаар төсөөлвөөс бид бүгдээрээ тоосгонууд юм. 2.6 сая тоосго (туйпуу) нь нийлээд гайхалтай уран хийцтэй ОРД ХАРШ болж сүндэрлэдэг гэж үзэх аваас монгол хэлтэн 10 сая тоосго бол бидний хэрэм болмуй. Харин харш маань гайхалтай, бүр бахархмаар сайхан фундамент, барилгын суурьтайг мартаж үл болно! (их өвөг дээдсийн олон зууны тэмцлийн дүнд өв соёл, эх хэл, газар нутгаа өвлөж авсан бидний суурь сайн байхаас өөр аргагүй) Харин харшийг улам өндөр, улам гэгээлэг, илүү сүр жавхлантай, цонх нь цэлмэг (алсыг харах мэлмий), дотроо гэрэлтэй, уран тансаг болгох нь бидэнд бурхан тэнгэрээс өгсөн үүрэг тул TУЙПУУ нь болсон бид бүхэн өөрсдийгөө сайн давтаж, улам бат бөх, чанарлаг болoх учиртай. МОНГОЛ хэмээх ОРД ХАРШ-ийн нэгэн тоосго нь болж төрж өссөндөө та бид өөрсдөөрөө бахархму! Орд харшаараа бахархму! Орд харш маань улам сайхан болж байна. Монгол тоосгоны үнэ ч дэлхийн тоосгоны үнэд ойртож байна!

Цахим ертөнцийн зөрлөг замын уулзварт зөрж өнгөрөлгүй гар барилцсан эрхэм анд Танд Шинэ оны халуун мэнд дэвшүүлье!

Шинэ онд мөрөөдлийн хүлэг тань дураараа дүүлэн нисч, гэгээрлийн манлайд хүрэх болтугай!


Мэхүйн ёсолсон,
нэг туйпуу

Photo credit to Robert

14 comments:

Anonymous said...

bas neg toosgonoos
bid xun xundee xairtai baix zarchim deer amidraad uzbel yasan dandaa l baildlaa odoo ooroor uzie tex uu???? thank you. happy new yaer

Anonymous said...

Happy new year Sainaa!

Anonymous said...

Munhgal - sonsogdoogui goyo ner baina. Shine ony haluun mend!

Ганга said...

Шинэ оны мэнд. Овоолоостой олон туйпуй хог новш шиг үзэгдэх, эв хавгүй өрж босгосон нь хашаа хороо төдий харагдах, бодох өрсөн нь сая нэг байшин шиг, ухаан ур гаргаж, цэгцтэй цэмцгэр өрсөн нь орд харш болох буй заа. Системын өөрчлөлт гэдэг билүү. Гэхдээ туйпуй бүр тань шиг чанарлаг байвал сайхан барилга, бүр орд барих боломж бүрдэх байх аа. Шинэ ондоо улам ихийг хийж бүтээгээрэй.

serdaram said...

Sainaa shine onyi mend! Saihan bichjee. 2009 on saihan jil baih bolrugai! Yaagaad gevel bid ene jildee bas amidrah yum chin. Hamgiin saihan tsag hugatsaa bol ter hynii amidarch baigaa tsag hugatsaa gsn saihan yg baidag.
Toosgo!!! Saihan l yg. Gehdee bygdeeree bag bol yadaj baishin boldog gedgiig bidnii 2,6 saya toosgo oilgohgyi yum. Bygdeeree l ord harshnyi ortsond oroh geed l... ene olon toosgyig HUJAA tsementeer baritsalduulj bolohgyi, bas els yumuu us ni ihedsen zuurmag ch tus bolohgyi gedgiig l bid sain medeh uchirtai!
Sorry Sainaa bi monkhgal gedeg goyo chamin ygend durgyi MGL bol zygeer l MGL... Minii naiz haaya neg Gyrbazar shig bolchih geed baina uu?

Амарбат said...

Шинэ оны мэнд, Сайнаа. Эрхэм андын бодолтой санаа нэг байна, байшингийн маань тоосго бүр бүрэн бүтэн байж, энэ байшин төгс болох нь гарцаагүй тул хүн бүр дор бүрээ эх орноо гэсэн сэтгэлтэй, эх орныхоо төлөө яриад суух биш, гар бие оюун ухаанаараа ажиллаж сураасай л гэж хүсэх юм даа.

Урт шар хүний хэлсэн "байж боломгүй үгийг" ч би сонссон, баярын үг хэлж байж тэрийг дурдах ямар шаардлага байгааг нь ойлгоогүй шүү.

Г.Ганбат said...

Шинэ оны мэнд.
Гангаа эгчийн хэлдгээр тань шиг чанарлаг туйпуунууд улам олон болж орд харшаа цэгцтэй цэмцгэрээр өрөх болтугай.

Naraa said...

Saihan zuirlesen bn. Sainaa shine onii mend hurgiye! medeej hamgiin sain saihan bugdiig husiye!

Anonymous said...

Юуны өмнө өөрт чинь шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Дажгүй бичлэг болжээ. Энхбаяр гуай юу гэж хэлсэн гэнээ? олж уншаагүй л явжийн даа. Өдрийн сонинд оны өмнө өгсөн ярилцлагыг нь уншсан. Хүн үнэмшмээргүй л юм ярьсан байна лээ. Тэр гоё үгэнд хууртаж тархиа угаалгуулаад өөрт нь санал өгөх хэдэн хүн байгаа бол? Үнэхээр улс төрийн эрх чөлөөгөө эдэлж тэр хүнийг сонгож болно л доо. Би хажуунаас нь чи Энхбаярт өглөө гэж буруутгаж чадахгүйгээс хойш. Гэхдээ хувьдаа Энхба гуайг битгий гараасай гэж хүссэндээ саналаа ирээдүйд өгөх тархиа угаалгуулсан хүмүүсийн өмнөөс .....

Confidence of Youth said...

Шинэ оны мэнд хөгшөөн. Өшөө сайхан хүний сэтгэл сэргэм олон өгүүлэл бичээрэй!

Anonymous said...

shine onii mend bid ch mongoldoo buur irlee saihan l bna n&d gaigui daatsiin toosgo boloh yumsaan gej ..........

Залуу Маркетер said...

mongoliin bestseller nom heden 100 bish heden arvan 1000 aar hemjegdeesei

shine onii mend

Anonymous said...

Боловсорч буй залуу тоосгоноос:
Сайхан зүйрэлсэн байна. Таньд ч бас энэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Нээрээ НТВ-д ажиллаж байгаа юмуу та?

logos said...

Welcome back to MGL, n&d! Zav garval holbogdooroi, hamt coffee uutsgaaya.