10.29.2009

Louis Vuitton in UB and PM S.Bayar's last speech

Наддаа л Унасан газар, Угаасан ус болох hometown YouBe city-гийн маань 370th birthday өнөөдөр болж байна :) Морин тэргэн дээр нүүж явснаа бодвол бид өнөөдөр суурин иргэншил, хотын соёлын талаар ярьдаг болоод удаж байгаа нь гайхалтай хэрэг шүү! Бас өндөр өндөр цамхагууд ар араасаа баригдаж байгаа нь нэн сайшаалтай. Яг үнэндээ MCS-ийн Оджаргал захирал хэдхэн жилийн өмнө Бээжинд болж байсан нэгэн бизнес хүлээн авалт дээр Shangri-La гийн CEO дээр шууд очоод, "Би Улаанбаатар хотын төвд Шангри-Лаг босгомоор байна" гэж хэлээд гайхалтай ice-breaking хийснээр барахгүй, хэдэн сарын дараа YES гэсэн хариу сонссон гэдэг. I mean the man has some guts! Тухайн үедээ нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнөөдөр энэ бүтээн байгуулалт (миний бодлоор) олон хүнд хийж бүтээх эрмэлзлийг түгээж, бас Монгол хүн өндөр цамхаг барьж болдог гэсэн ӨӨДРӨГ СЭТГЭЛГЭЭГ тарьж өгснөөрөө Олимпын алттай эн тэнцэхүйц МЕДАЛ болсон гэж бодогддог. Энэ цамхагийн нэг давхарт өнөөдөр 300 долларын зангиа, 90 саяын чемодан (замдаан) зардаг Louis Vuitton монголд 60-н хэд дахь салбараа нээж, нээлтээ хийх үед дэлхийн томоохон хэвлэлийн (esquire, elle, vogue, E!, f channel and so on) камер барьсан ихэмсэг гарууд тусдаа онгоц хөлөглөн ирж байгаа нь...., well, юу гэмээр ч юм бэ дээ, монголчууд бид капитализм руу эргэлт буцалтгүй орж, consumer society болж байгаагийн нэгэн том илрэл, бас нэг талаас том амжилт гэж бодож байна. Нөгөө алдарт New York Маgazine - дээр байгаа товч мэдээний доор нэг хүн бичсэн нь:
is this for real?!?!? what will their next location be? Antartica? or better yet, put it in Mars or something closer maybe the moon!
гэж бичжээ. Хэхэ, бараг бүх дэлхийд тэгж санагдаж байгаа тул энэ хүнийг буруутгах аргагүй. Буруутгах хэн нэгэн бий бол тэд нь БИД ӨӨРСДӨӨ шүү дээ. Харин Мандхай гэж охин подхийсэн хариу бичсэн харагдана. За тэр ч яахав. Нэг л өдөр YouBe маань downtown Hong-Kong, Manhattan болох биз дээ. Гэхдээ бид тэр үед айргаа ч ууна, боодог оо ч иднэ, бөхөө ч үзнэ, бас цэлгэр талаараа морио унаад давхина гэж бодохоор үнэн тасархай :)

Эцэг өвгөд маань гэнэт хот барьж суухаар шийдсэний 370 жилийн ойгоос (Хубилай хаан уг нь Даду/Бээжин рүү нийслэлээ нүүлгээгүй байсан бол... хоёр дахин олон жилийн ой байх байж дээ тийм ээ?) гадна энэ билэгт өдөр Сү. Батболд гэж зэгсэн сайн боловсролтой, мундаг бизнесмен, за ер нь бол аль ч талаараа харсан unchallenged record-той мундаг хүн МУ-ын 27 дахь ерөнхий сайд боллоо. Тэрээр орос 14, МГУ болон алдарт London Business School дүүргэсэн байх юм. Сайн анзаарвал Оюутолгойн гэрээн дээр голлож ажилласан Баярцогт сайд Columbia University, Сайханбилэг George Washington University төгссөн бол шинэхэн сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд Зоригт бас л Японы топ сургуулиудын нэг болох Kyushu University төгссөн. Эд бол яах аргагүй энх цагийн (монгол түмэн одоо цагийг энх цаг, ирээдүй цагийг мөнх цаг, өнгөрсөн цагийг анх цаг гэж ярьдаг ажгуу) Монголын лидерүүд. Бид энэ жил Harvard төгссөн ерөнхийлөгч (John F.Kennedy School of Government-ийг үнэхээр төгссөн юм шүү. Төгсөгчдийн нэрс дунд яах аргагүй Ц.Элбэгдорж гэж бий) -тэй боллоо. 76 гишүүн дунд өдий төдий мундаг хүмүүс бий. Мэдээж мөнгө тарааж гарч ирсэн хүмүүс ч бий. Ерөөсөө цагаандаа гарсан юм билээ. Саяны сонгуулиар хоёр тал хоюулаа мөнгө тараасан юм билээ. Алтай, Энхбат гишүүд үүнийг УИХ-ын хуралдаанаар шууд олон нийтэд хэлэхэд Нямдорж гишүүн няцааж, зөрүүлээд байж боломгүй үгээр Энхбат гишүүнийг "загнаж", нэг ёсондоо үнэн шог байв. Гэхдээ Чжлсрн шиг улаандаа гарсан хүмүүс бага багаар цэвэрлэгдэх нь ертөнцийн жам. Яагаад вэ гэвэл өнгөрсөн хэдэн зууны түүх, Тусгаар тогтнолын тунхаг хоёр John Locke, Jean Paul Rousseau нарын зөв болохыг нотолсон (хэдий хоорондоо зөрүүтэй ч ХҮН бол төрөлхөөс ЧӨЛӨӨТ, бас САЙН мөн чанартай гэдгээрээ санал нэг) хэвээр байгаа тул бидний арчаагүй дорой байдал ч удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Сайн сайхан үеийн үед ялж ирсэн.

За тэр Шангри-Ла, Луй-Виттон, Нямдорж нар яахав. Үнэндээ ерөнхий сайд С.Баярын суудлаасаа буух үедээ хэлсэн үгийг ньюс.мн ээс уншаад түүнээр улам их бахархах сэтгэл төрж яагаад ч юм блогтоо юм бичмээр санагдав. Миний бодлоор 7 сарын 1 нийг яаж handle хийснийг эс тооцвол мань хүн ажлаа маш сайн хийсэн гэж ойлгодог. Магадгүй бидэнд 7 сарын 1 -ны гунигт явдлыг туулж байж ухаарах ёстой зүйлс байсан байж магад. (энэ бол тусдаа асуудал) Тэрбээр маш цэгцтэй, ончтой үг сонгож, нээлттэй ярьдаг, сайн orator болохоо дахин нотолж "Ард түмнийхээ төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна" хэмээж итгэл хүлээлгэсэн сонгогч, хамтрагчдаасаа уучлал хүсээд, 5 төгөлдөршил хэмээн нэрлэсэн мөрийн хөтөлбөрийнхөө 3 төгөлдөршлийн суурийг тавьснаа дурдаад "Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ гэдэг бол биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна." гээд цаашид эвтэй байхыг уриалж, зарим нэг ЗГ-ыг унагах гэсэн нөхдүүдэд "Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр, дахиж учрах даваатай хорвоо шүү дээ." гэж айхтар хатуу үг хэлжээ. Яриагаа тэр ийн төгсгөжээ: "Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн." Мань хүний зарим үйлдлүүд нь bad boy Николас Саркозиг санагдуулах нь бий :) Гэхдээ яагаад үгүй гэж? Бас Танайд хоноё нэвтрүүлгээр номын сандаа хадгалсан poker-ын ном харуулаад, "Покер улстөр хоёр бол ижилхэн" гэж хэлсэн нь сонирхолтой, бас их үнэний хувьтай санагдсан. Ямартаа ч Сү.Батболд хэр сайн statesman болохыг угтах өдрүүд харуулах биз ээ. Монголд сайн statesman хэрэгтэй. Үеийн үед аль ч улс орныг нуруу нь үл нугарах statesman/төрийн хар хүн - үүд үүрч ирсэн. Хэдийгээр би Ардчилсан Намыг байнга дэмжиж ирсэн ч нэг үг хэлмээр байна. С.Баяр танаа монгол түмэн бид эрүүл энхийг ерөөж байна. Thank you for your service, sir!

12 comments:

Rhea said...

UB маань том хотын шинжинд сайн ч муу ч аль аль талаараа ороод байгаа шүү. ЛВи-ийн head managers нэлээн олон жилийн өмнө монголд ирэх тухай яригдаж байсан, тэр үед л судалгаагаа хийж байсан хэрэг байх да. нэг үеийг бодвол сайхан барилгууд, орж үзэх газруудтай болоод байгаа шүү.
манай бизнесменүүд төрийн аппаратуудаас илүүтэй салбаруудын хөгжилд хувь нэмэр оруулаад байгаа. улсын барилгын стандартад 16-аас дээш байшин барих стандарт байдаггүй байсан. тэрийг хүртэл шийдсэн бололтой.

Улсын Ерөнхий сайдын тухайд бол бизнесмен талаас нь үнэлж явдаг хүн сонгогдсон байна. чухам яг төрийн байгууллагад ажиллахаар бидний хүсч байгаа зүйлсийг хийх үү үгүй юу. тэр л анхаарал татаад байна.

Frank said...

Төрийн хар хүний хувьд маш өндөр үнэлэлтийг авах, эрхэм нэртэй эгэл нэгэн гэж би Баярыг үнэлдэг. Тэр магадгүй монголын улс төрийн тогоонд оргилон буцалсан бас нэгэн Зориг бизээ. Азаар ардчилсан намд бус МАХН-д байснаараа урт насалж буй хэрэг. Хэрэв АН-д байсансан бол аль эрт 99 онд бас нэгэн золгүй явдал, С.Зориг2 гэсэн хэрэг гарах байсан ч байж болох.

fantasysportsmn said...

http://fantasysportsmn.blogspot.com

Anonymous said...

Баяр ч дээ, аль 7н сарын 2ны өглөө огцрох байсан юм. Харин ч орой огцорч байна. Өвдсөндөө болоод огцров уу өөр шалтгаан байна уу

Anonymous said...

Сайн байна уу. Сайнбаяр аа чиний блогоор зочилоод сэтгэл өндөр гарч байна.Цаашдынхийх бүтээх их хүсэл эрмэлзэлд чин амжил хүсье

gegeen said...

zavgui l harailgaad bn. tegj bgaad neg UB-dee irseniih uulzaldana daa. oird hiigdej bgaa olon niitiin ajluudaasaa duulgaarai ...

pbatjargal said...

Сайн бичжээ. Монголын нийгмийн тухай үргэлжлүүлэн бичээрэй. С. Баяр одоо цагт Монгол улсад байгаа нь их том завшаан гэж бодож явдаг.
Блогтой боллоо. Хүн өөрийн гэсэн блогтой болохоор өөр мэдрэмж сэтгэгдэл төрдөг нь үнэн бололтой.
Миний блогт зочлоорой. Найз нартаа блогыг маань сурталчилаарай.Баярлалаа.

Залуу Маркетер said...

Яагаад ч юм бэ С.Баяр сайдын хэлсэн үг хийж буй үйлдлүүд байгаа байдал нь арай л (харьцуулхад) бодитой жинхэнэ утгаараа Монгол орныхоо төлөө зүтгэж байгаа Шинэ Цагийн (мөнх цагийн)Монгол залуучуудад өөрийн сонгосон хэв маягаар амьдарч үзэл бодолдоо үнэнч байх, бусдыг хэт даган дуйрааж хамхуул мэт үсчилгүй зорисон зорилгынхоо төлөө тууштай тэмцэж болдогыг харуулж чадсан болов уу

Сайхан бичлэг бичиж бусдын талаар бодох тунгаах боломж гаргаж өгсөнд баярлалаа Амжилт хүсье

Anonymous said...

Монгол түмэн Улаанбаатар хотоо Yoube city гэж ярьдаг ажгуу . :D
Нэг , хоёр жилийн сургалтанд хамрагдсаныг төгссөн гэж болохгүй байх аа .
С.Баярын нийслэлийн төв талбай дээр “ Би Монгол улсын ерөнхий сайд ( согтуу ) Баяр байна . Ура !!! ” гэж хашгирсан доромжлол үеийн үед үл мартагдана .
Тэрээр шинэ цагийн түүхэнд “ Монгол улсын ерөнхий сайд асан Согтуу Баяр ” гэсэн нэрээр үлдэх биз ээ .
Зэгсэн сайн боловсролтой , мундаг хүн С.Батболдын ерөнхий сайдын ажлыг хүлээн аваад гаргасан анхны шийдвэр нь эмзэг бүлгийн хүмүүсийн дархлааг сайжруулахад зориулж , нэг хүнд 500 грамм аарц , 300 грамм чацаргана тараахад улсын төсвөөс 1 тэрбум төгрөг гаргах .
Байдал ийм л байна даа .

jagdag said...

Сайнбаяр аа,

хожуухан ч уншсан гэлээ, сайхан бичлэг болсонд их баяртай байна.

С.Баяр сайдын талаар бичсэнтэй санал нэгдэж байна аа. Нутагтаа байхдаа тэгтэлээ ойрхон явсан гэж хэлэхгүй ч амнаас нь ухаалаг санаа, хэрэгтэй сургамж олонтаа сонсож байлаа. Хувь хүнийхээ хувьд би мань хүнд их итгэдэг л дээ.

С.Батболд сайдын хувьд ч мөн ижил, мань хүнд ихээхэн итгэдэг юм. Хэрэгтэй сургамжтай олон зүйлийг өөрийн чихээр мань эрээс дуулж явжээ.

Монгол түмэн азтай байна л гэж боддог. Дандаа л шилдэгүүдээр толгойлуулж байна даа, сүүлийн хэдэн жил. Харин толгойг даган ажиллах гар хөл болсон "народ" хэдийд ажлаа хийх юм бол доо?! Бэлэнчлээд л туугаад байх, аливаа буруу зөрүүг толгойлогчид руу нүүлгэчихнэ ээ бас :-).

Anonymous said...

бичсэн зүйл яахав таалагдаж л байна. гэхдээ чи англи үгийг арай дэндүү их хутгах юм аа. бас хэрэглэх газар , хэрэглэхгүй газар гэж байдаг даа. тэр чинь их муухай харагдаад байна хөгшөөн.

Нямбаяр

Anonymous said...

Ta nariin shashaagaad baigaa Bayar guai chini ta naraar yu hiichiheed delhii deeguur zugaalaad yavaag medehgui l baina daa.
Uvchnuus bish Olson heden ter bumaa hun amitnaas nuuh gej zugtaasan sh dee.
Anh garch irehdee Oyu Tolgoig gadaadiinhand uguhgui geed baisan baij saya bushuuhan shig batalchihana l ee sh dee. Her ih mungu olsniig ni MONGOLchuud daanch medehgui l dee... Sonsood ch ITGEHGUI...