10.09.2009

A new blog: Hazara in Mongolia

Баасан гаригийн орой мөн боловч өнөөдөр гэртээ өнжихөөр шийдлээ, хэхэ. Ойрд блогоороо ч зочилсонгүй. Цахим өртөө сүлжээний 10 жилийн ойг өнгөрсөн зун сайхан тэмдэглэсэн. Энэ үеэр гурван хазара оюутнууд маань Монголд ирж амжаагүй байсан тул 10 жилийн ойгоо тэмдэглэж асан сүлжээний гишүүд бидэнд видео мэндчилгээ илгээсэн юм. (энэхүү видеог блогтоо тавихыг санал болгосон byambakhuu андад баярлалаа) Ямартаа ч 3 оюутны видеог энд толилуулсу.




Сониноос Аббас маань өөрийн гэсэн wordpress блогоо нээсэн: Hazara in Mongolia Та бүгд зочилж байгаарай. Ер нь тэтгэлгийн материалуудыг хянаж байхад яагаад Монгол улст сурах хүсэлтэйгээ хамгийн сайн илэрхийлж, хамгийн сайн эссэ бичсэн, бичгийн соёлд суралцсан (утга төгөлдөр, логиктой бичих чадвар буюу миний хэлж заншсанаар бичгийн соёл гэдэг бол залуу хүний эзэмшүүштэй эрдмийн нэг яах аргагүй мөн. Хүн яаж сэтгэнэ, тэр хэрээрээ ярьж, бичиж байдаг. Хүн ярих, бичих буюу өөрийнхөө бодол санааг илэрхийлэх явцад ухаан задарч, сэтгэхүй хөгжиж байдаг юм шиг надад санагддаг. Чухамдаа байнга сонсох, унших нь маш сайн зүйл мөн боловч энэ нь IT хэлээр бол зөвхөн INPUT юм. Гэтэл ямарваа зүйлд OUTPUT байх ёстой буюу мэдээллийг боловсруулж хариу EXCHANGE болж байх учиртай. Тэгж гэмээнэ олсон дуулсан зүйл тархинд НУТАГШДАГ. Энд тэнд дуулсан сайн сайхныг бусадтай хуваалцах, мэдээлэл солилцох нь бидний тархиний процессорт хамгийн сайн :) Мэдээж унших, сонсох нь 80% байх хэмжээний байвал зүгээр ч хэт дуугүй буюу 100% байнга сонсч, уншсаар хөгжөөгүй хүмүүс амьдралд олонтаа таардаг. Хүнд ихийг өгөөд илүүг олохуйг сургадаг бурхан багшийн сургаальтай агаар нэг гэх үү дээ. Яг л хуваалцаагүй мэдлэг бол мэдлэг биш гэдэгтэй адил. Өөрийгөө илэрхийлэх, харилцан ярих чадваргүй, бичгийн ямар ч соёлгүй мөртөө media салбарт ажиллахыг хүссэн залуус олон таарах нь харамсалтай. Бичихдээ, ярихдаа муу удирдагчид байдаг л гэсэн. Гэхдээ л илүүдэх эд лавтайяа биш. Тэртусмаа мэдээллийн энэ эринд. Ер нь АНУ-д ажил олгогчдын зүгээс ажилд орохоор ирсэн хүмүүсийг шалгаруулахдаа хамгийн нэгдүгээрт - харилцааны чадвар (communication skill), хоёрдугаарт - үйлчилгээний соёл (customer service) гуравдугаарт мэргэжлийн чадвар (professional skill) -ыг шалгаж авдаг тухай багш маань ярьдаг байсан. Энэ нь ч үнэнд нэлээд дөхдөг болохыг туршлага нотолсон. Ер нь орчин үед тухайн хүний бичсэн имэйлээс л уг хүний боловсролын түвшинг тун амархан тогтоочихож болдог. Би л лав тэгдэг хэхэ. 80% даа л үнэн байдаг. За тэгээд жаал хадуурчихав аа даа :) Энэ талаар бичвэл ч их юм бий дээ.) нэгэн болох нь илт байж, тэр чинээгээрээ бидний шийдвэрт нөлөөлсөн юм. Аббас буюу Daiyar Chiinggisi маань бичсэн тэмдэглэлүүдээ нийлүүлээд, нэгэн цагт сайхан ном бүтээнэ биз ээ. Гурван оюутан маань сайхан тохижиж аваад хичээлдээ шамдаж байгаа. 10 сарын 1-нд БСШУЯ дээр Цахим Өртөө холбоо, МУИС-ын удирдлага болон БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр сайд Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт ялсан уг гурван оюутнуудад Батламж гардуулсан. So, it is official now :)

За за явж найз нартайгаа айраг ууж, буу халдаг ч юм бил үү! Есүс, Будда, Мохаммед за бусад нь ч гэсэн биднийг 7 хоног бүр наанадаж 1 өдөр заавал амарч бай гэсэн гээ биз дээ? :) Угаасаа аймаар ачаалалтай 2 долоо хоног өнгөрлөө. Ядаж байхад гоё гоё идеа ярьж байна гээд дуудацгаагаад байна... хэхэ

4 comments:

Academy said...

ганц баасан гарагийг ядаж гэртээ өнгөрөөгөөч хэхэ тоглосымаа

Anonymous said...

M:
ug ni garah bj dee tiimu? WOW

gegeen said...

blogoor ni zochilloo. saihan sanagdaj bn.

Anonymous said...

bichgiin soyol bolon hariltsaanii ur chadvariin talaar zaluu hvnd heregtei ih saihan zuils bichsen bna... Tand bayrlalaa blogoor chin vrgelj zochildog shvv.