3.31.2011

Social Science 101: Political Ideologies - Do we have one?

Aсуудлын гол нь бидэнд үзэл баримтлал, хөгжлийн бодлого, манай намуудад улстөрийн идеологи гээч зүйл байна уу? Эдгээр намуудын "үзэл баримтлалд" ялгарал бий юу?

Би улстөрч биш. Намын гишүүн бол бүр биш. Гэхдээ улстөрийн амьдралыг зав гарвал анхааралтай ажиглахыг хичээдэг. Яагаад гэвэл хөгжлийн эриний босгон дээр ирээд буй Монгол оронд маань намуудын үзэл баримтлал, чиг шугам, улстөрийн шийдлүүд маш чухал бөгөөд та бидний амьдралд шууд нөлөөлдөг тийм цаг үед амьдарч буй учраас. Хэрэв бид Шведэд амьдарч байсан бол өөр хэрэг л дээ.

"Мэдлэгийн эдийн засаг - номын клуб" - т голцуу Цахим өртөө ба ЭМОС клубын андууд цуглаж, Баасан гаригийн өглөө бүр урьдчилан сонгосон номын жагсаалтаас нэг нэгээр шилж уншсан номоосоо тойргийн журмаар товчлол бэлтгэн ирж танилцуулдаг бөгөөд түүний дараа бяцхан хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. YouBe city-д замын түгжрэл их, өдрийн цагаар хүмүүс их завгүйг харгалзан бид өглөө 7 цагаас уулздаг юм. Энэ бол өөр олон газар хэрэгжүүлүүштэй зөв туршлага мэт санагддаг. Өнгөрсөн хоёрдугаар сард би бараг 10 жилийн өмнө коллежийн Social science 101 хичээл дээр уншиж байсан нэг номоо дахин нэг эргүүлж Улстөрийн үзэл баримтлал гэж юу болох талаар бяцхан танилцуулга хийсэн юм. Та бүхэнтэйгээ хуваалцая хэмээн блогтоо тавьлаа. Санаа оноо байвал цучил нэмээрэй.

2 comments:

numo said...

Улс төрийн үзэл баримтлалуудын сонгодог загваруудын аль нь цэврээрээ Монголд тохирохгүй. Харин дэвшилт авчирдаг загваруудын сайн талуудыг тусгасан стандарт бус хэлбэр таарах байхаа.
Мэдлэггүй ард түмэнд мянга онол яриад бас нэмэргүй. Одоогийн тогтолцоо Монголд тус болохгүй нь бас харагдаж байна. Ер нь таарч болж байгаа юм алга бололтой. Өөрчлөлт, хувьсгал зайлшгүй.
www.bodonchor.blogspot.com

snbr said...

Someone asked me whether he can put my presentation on his blog a few days ago. My answer is YES. I am sorry about the late reply. Could not access my blog thru my phone.